"Урса" дархлааны шүүс

"Урса" дархлааны шүүс нь антиоксидант байх ба ширүүн арьс, улайсан нүд, тэр байтугай дархлааны тогтолцоо сайнаар нөлөөлнө. Энэхүү шүүсийг ууж биеийн галбираа хадгалаарай!


Найрлага

Салатны навч 50 rp, Бууцай 50 rp, Хүрэн манжин 50 rp, Лууван 100 rp, Улаан лооль 200 rp, Буржгар байцаа 50 rp, Нимбэг 20 rp

#TIPТод улбар шар өнгөтэй, нимгэн хальстай лууван илүү амттай байдаг. Нимбэгээс нэмэхэд энэхүү шүүсний үнэр, амт илүү сайхан болно.

Хэрхэн хийх

  1. 1. Салатны навч, бууцай болон буржгар байцааг угааж цэвэрлээд шаардлагатай хэмжээгээр зүсэж хуваана.
  2. 2. Улаан лоолийн ишийг нь авна. Хүрэн манжин болон луувангийн хальсыг нь арилгана. Эдгээр ногоонуудыг шаардлагатай хэмжээгээр зүсэж хуваана.
  3. 3. Нимбэгний хальсыг арилгана.
  4. 4. Бүх орцыг холигчид хийж зааврын дагуу шүүсийг бэлтгэнэ.
  5. 5. Шүүсийг шууд уух, эсвэл 1 цаг хөргөсний дараа ууна.

Тэжээл

Салатны навчинд агуулагдах лактуцерин болон лактуцин нь стресс тайлах бөгөөд лууван, бууцайд агуулагддаг бета каротин нь антиоксидант бөгөөд мөн дархлаа дэмжинэ.

Үйлчлэлт

1 аяга

Калори(cal)

64 калори/350 мл

December 06, 2021 — webdesign nuc